Энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирсэн. Тэрбээр онгоцноос буух үедээ жийнсэн өмдтэй буусан нь хүмүүсийн шүүмжлэлийг дагуулсан билээ. Түүнийг бага орнуудад хүндэтгэлгүй хандаж байна хэмээн гадны хэвлэлүүд ч бичсэн байв. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова тайлбар хийсэн байна.
Мария Захарова “ОХУ-ын төлөөлөгчид шөнө онгоцонд хоносон. Монголд албан ёсны хэлэлцээ эхлэхээс өмнө зочид буудалд албаны хувцсаа сольж өмсөх төлөвлөгөөтэй байсан. Шөнийг онгоцонд өнгөрөөсний дараа костюмтай гарч ирнэ гэдэг сонин байх байсан. Ямар нэгэн буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна. Төлөөлөгчид хэлэлцээний өмнө зочид буудалд албаны хувцсаа сольж өмсөхөө мэдэж байсан. Бид хэнд ч үл хүндэтгэсэн байдал үзүүлэхийг хүсээгүй” хэмээн онцолжээ.