Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван сарын дотор улаанбурхан өвчнөөр 59 хүүхэд энджээ

Улаанбурхан өвчний дэгдэлтийн
талаар өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, ХӨСҮТ, Эрүүл мэнд, спортын
яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Ламбаа болон тус
яамны удирдлагууд мэдээлэл хийлээ.

Тэдний мэдээлснээр 2016 оны эхний гурван сарын байдлаар 16270 хүн
улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3347 нь лабораторийн
шинжилгээгээр батлагджээ. Харин улсын хэмжээнд энэ оны байдлаар нийт 39734 хүүхэд улаанбурханаар өвчилснөөс 39675 нь эдгэрч, 59 нь эндсэн байна.

Мөн тус өвчний улмаас ХӨСҮТ-д 13515 өвчтөн хэвтэн эмчлүүлснээс эрчимт эмчилгээний тасагт 1431 хүүхэд эмчлүүлжээ.

Энэ талаар ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
С.Ламбаа хэлэхдээ “Эндсэн хүүхдүүдийн тухайд 0-5 хүртэлх насны хүүхэд
байгаа. Үүний 76.2 хувийг буюу вакцин тариулах нас нь болоогүй 0-8 сартай хүүхдүүд эзэлж байна. Тиймээс
эхчүүд жирэмсэн байхдаа дархлаагаа сайжруулахад онцгой анхаарах
хэрэгтэй. Эмч, мэргэжилтнүүд өвчлөлийг бууруулахын тулд бүх нөөц
бололцоогоо дайчлан ажиллаж байна. Саяхан бид Засгийн газраас 350 сая
төгрөгийн төсөв батлуулж, ХӨСҮТ-д шаардлагатай тоног төхөөрөмжийг
авахаар болсон. Хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг амьсгалын аппарат дутагдсан, ор дэр хүрэлцэхгүй байгаа асуудал байхгүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *