Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын санаачилгаар байгалийн содон тогтоц бүхий үзэсгэлэнт газар болох “Говь гурван сайхан” ууланд буга нутагшуулахаар болсон тухай мэдээллийг бид өмнө хүргэсэн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэмжлэгээр 10 буга нутагшуулж, төлөвлөж байсан төслөө хэрэгжүүлэх боломжтой болсон юм. Тэгвэл өнөөдөр аймгийн удирдлагууд Өмнөговь аймгийн “Говь гурван сайхан” ууланд нутагшуулах бугыг болон тэдгээрийг авч ирж буй зочдыг тосч авсан байна. 10 бугын хоёр нь тураг, бусад нь согоо бөгөөд тэднийг маргааш “Говь гурван сайхан” ууланд тавих ажээ.