Categories
мэдээ нийгэм

“Харвони” эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах ажлын хэсэг байгуулагджээ

Саяхан элэгний вирусын эсрэг таван эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй авах эмийн жагсаалтад оруулаад байна. “Харвони” эмийг дээрх жагсаалтад хэзээ орох нь тодорхойгүй байгаа. АНУ-д 94 мянган ам.доллараар зардаг энэ эмийг монголчууд 1200 ам.доллараар авч байгаа. Гэхдээ энэхүү эмийг нийт өвчлөгчдийн 10 хүрэхгүй хувь нь худалдан авах чадвартай байгаа аж. Тиймээс С вирусийн халдварыг эмчлэх тусламж үйлчилгээний болон эмийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар судалгаа хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай тушаал өнгөрсөн сарын 31-нд гарсан. Ажлын хэсэгт Эрүүл мэнд, спортын Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын болон сангийн яамны мэргэжилтнүүдээс гадна салбарын ТББ-уудын төлөөлөл багтсан байна. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг 2016 оны төсвийн тодотголын өмнө танилцуулахыг Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатад үүрэг болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *