Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Арваадхан минут салхинд алхахад л уушги цэвэрлэгдэнэ

Утааны улирал дууслаа гээд уушги цэвэр агаартай золгодоггүй. Тоос гэж айхтар юм залгадаг. Улаанбаатарын гудамжин дахь тоосжилт аюулын өндөр түвшинд байдгийг өчнөөн судалгаагаар баталчихсан. Уушгины өөр нэг дайсан гэвэл тамхи. Тамхины утаа сормууснаас эхлээд бүх л эрхтэнд тархаж, нүдэнд харагдахгүй түлэгдэлт үүсгэж, уушгийг хатангиршуулдаг гэнэ. Уушгийг тоосжилт, тамхины хороос цэвэрлэдэг дөрвөн бүтээгдэхүүнийг эрдэмтэд нэрлэжээ. Уушги цэвэрлэдэг хамгийн сайн жимс жүрж юм байна. Жүржинд агуулагдах бодисууд хавдар үүсгэгчийг эсэргүүцэх чадвартай аж. Дараагийнх нь сармис. Өдөр тутамдаа хэрэглээд заншчихвал уушгины элдэв өвчнөөс айхгүй амьдарч болох нь.

Цагаан гаа бас уушгинаас хорыг үлдэн хөөгч. Судас тэлж, цэр гадагшлуулахаас гадна гуурсан хоолойн сувгийг нөхөн сэргээх чадвартай эд. А, С, Е, К болон В бүлгийн аминдэмүүдээр баялаг лууван бас уушги цэвэрлэх үйлчилгээгээрээ гойд.

А аминдэм гэхэд л эд болон хучуур эдийн эсэд сайнаар нөлөөлдөг. Бие махбодоос бүх л амин дэмийг хөөдөг никотины хортой нөлөөг саармагжуулахын тулд лууванг түүхийгээр нь хэрэглэвэл илүү зүгээр. Түүхийгээр нь идэхэд эвгүй бол миксердээд уусан ч болно.

15 минут салхид алхахад уушги цэвэрлэгддэг гэсэн энгийн дүрмийг ч дагаад үзэхэд гэмгүй.

Ц.БИЛИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *