Categories
гадаад мэдээ

Доналд Трамп: Хууль бусаар үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийг шийтгэх хэрэгтэй

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Доналд Трамп өчигдөр хууль бусаар үр хөндөлт хийсэн эмэгтэйчүүдийг шийтгэх хэрэгтэй гэж хэлжээ.

Түүний хэлсэн энэ үг олны дургүйцлийг төрүүлээд буй аж. АНУ-ын MSNBC телевизэд ярилцлага өгөх үедээ Трамп “Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийг шийтгэх хэрэгтэй гэсэн бодолтой байна уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Ямар нэг хэлбэрээр заавал шийтгэх хэрэгтэй” гэж хариулжээ.

Мөн үр хөндөлтийг хуулиараа хориглох шаардлагатай гэж хэлсэн байна. АНУ-д үр хөндөлтийг хуулиараа зөвшөөрдөг ч, эдүгээ эрх барьж буй Бүгд найрамдах намын олонхи гишүүд үүний эсрэг байдаг аж.

Ямартай ч, Трампын ярилцлагыг үзсэн ихэнх хүмүүс дургүйцлээ илэрхийлж эхэлсэн бөгөөд тэдний дунд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй Хиллари Клинтон хүртэл байсан гэнэ.

Хэлсэн үг нь нийгэмд таагүй сэтгэгдэл төрүүлснийг мэдэрсэн Доналд Трамп ч өөрийн хэлсэн үгээ дараа нь залруулахыг оролдсон байх юм. Тэрбээр “Үр хөндөлтийг АНУ хуулиараа хориглочихвол, хуулийн хариуцлагыг нь мэдээж эмч нар хүлээх ёстой, эмэгтэйчүүд биш” гэж мэдэгдэн залруулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *