Ирэх дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулалтын “The first “Last-Chance” тэмцээн болно. Энэхүү тэмдээнд дэлхийн таван тивийн 73 орны баг оролцох мэдүүлгээ ирүүлсэн байна.
Олимпийн наадмын эхний сонгон шалгаруулалтын тэмцээнд ДБНХ-ноос 12 төлөөлөгч, багуудын 81 албаны төлөөлөгч, 473 бөх, 227 дасгалжуулагч, 56 олон улсын шүүгч, 63 эмч, илээч, гуван хэвлэл мэдээллийн ажилтан нийт 935 хүн ирэхээр болоод байна.
Гэхдээ дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Алжир улсын Алжир хотод болох Африк тив, Далайн орнуудын сонгон шалгаруулах тэмцээн, 15-17-ний өдрүүдэд Серби улсын Сержанин хотод болох Европ тивийн сонгон шалгаруулах тэмцээнээс тус бүр 36 нийт 72 олимпийн эрх олгоно, дээрх хоёр тэмцээнээс олимпийн эрх авсан бөхчүүд манай улсад ирэхгүй юм. Манайд болох тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт гурав эрх, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт хоёр эрх нийт 46 олимпийн эрх олгоно.