Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас ирэх 100 жилд далайн түвшин одоогийн хэмжээнээс хоёр дахин нэмэгдэх судалгааг шинжээчид гаргажээ. Зөвхөн Антарктидын мөс хайлснаас үүдэн энэ зууны төгсгөл гэхэд дэлхийн далайн түвшин 1.14 метрээр нэмэгдэх аж. Харин ирэх 2500 он гэхэд хэд хэдэн шалтгааны улмаас дэлхийн далайн түвшин 13 метрээр нэмэгдэнэ гэх судалгааг эрдэмтэд гаргасан байна.
Гэхдээ олон улс нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлыг хурдан хугацаанд багасгаснаар энэ эрсдэлийг бууруулж чадах гэнэ. Хэрэв нүүрсхүчлийн давхар ислийн ялгарал энэ хэвээр үргэлжилбэл дэлхийн далайн түвшин 2100 он гэхэд 98 см-ээр нэмэгдэнэ гэдгийг өнгөрсөн 2013 онд болсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг засгийн газар хоорондын хуралд мэдэгдэж байв. Гэвч уг судалгаанд Антарктидын мөс хайлах үйл явцыг хамгийн бага хувиар тооцон үнэлсэн аж. Өнгөрсөн үетэй харьцуулбал дэлхийн далайн түвшин илүү хурдацтай нэмэгдэх болжээ. Энэ эрчээрээ явбал 2100 он гэхэд далайн түвшин 1.31 метрээр нэмэгдэх аж.