Малчдын ноосны урамшууллыг дөрөвдүгээр сард олгохоор болжээ.Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчдад энэхүү урамшууллыг олгох юм.
Өнгөрсөн онд 18 тэрбум төгрөгийг ноосны урамшуулалд олгосон бол энэ онд 19.6 тэрбум төгрөгийг олгохоор болжээ.