Categories
мэдээ нийгэм

Үйлдвэрийн осол, хурц хордлогыг мэдээлэх цахим систем нэвтэрлээ

Олон улсын Хөдөлмөрийн байгууллага МХЕГ-ын
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын улсын байцаагч нарын мэдлэг, боловсролыг
дээшлүүлэхэд хамтран ажилласаар ирсэн.

Энэ ажлын хүрээнд Хөдөлмөрийн яамны
дэмжлэг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санхүүжилтээр Монгол Улсад гарч
байгаа “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх, мэдээллэх цахим системийг
боловсруулан, нэвтрүүлэхээр болсон билээ. Үүнтэй холбогдуулж Хөдөлмөрийн болон
хөдөлмөрийн эрүүл ахуй хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалтыг зохион
байгуулахаар зэхээд байна.

Уг сургалтыг явуулснаар Монгол Улсад гарч
байгаа үйлдвэрлэлийн ослын албан ёсны статистик мэдээллийг бий болгох төдийгүй
Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуй хяналтын улсын байцаагчид болзошгүй
эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах арга зүйд суралцах
ажээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *