Categories
мэдээ спорт

Буудлагын өсвөрийн УАШТ эхэллээ

Буудлагын өсвөрийн УАШТ өчигдөр Техник спортын төвд эхэллээ. Тэмцээнд Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Архангай, Булган, Орхон, Өмнөговь зэрэг аймгууд, ТСТ, Алдар, Аварга, Тэмүүжин өрлөг, Цэц зэрэг 14 багийн 101 тамирчин оролцож байна. 1998 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн охид, хөвгүүд олон улсын буудлагын дүрмийн дагуу зөвхөн хийн гар буу, урт бууны дасгалаар өрсөлдөнө.

Энэ тэмцээний эхний 8 байрт шалгарсан тамирчид Монголын бүх ард түмний спортын XIV их наадамд оролцох эрх авна.

Өнөөдөр хийн гар бууны охид, хөвгүүдийн дасгалын аваргууд тодорно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *