Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Австри Улсын “Розенбаур Интернейшнл Аг” компаниас Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, аврах, гал унтраах тусгай ажиллагаатай 16 автомашин, дагалдах хэрэгслийн хамт маргааш хүлээлгэн өгөхөөр боллоо.
Мөн 2015 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Номин трейдинг” ХХК-ийн нийлүүлсэн 4,6 тэрбум төгрөгийн өртөгтэй БНСУ-д үйлдвэрлэгдсэн гал унтраах тусгай зориулалтын 12 автомашин, нийт 28 автомашиныг 21 аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төв, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст хуваарилсан байна.