Categories
гадаад мэдээ

Орос Сириэс цэргээ гаргахаар боллоо

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сириэс цэргээ гаргах тушаал өгсөн байна. Оросын төрийн тэргүүний мэдэгдсэнээр одоо тус улс нь Сирид цэргээ байлгах шаардлагагүй болсон гэнэ. Тиймээс өнөөдрөөс эхлэн цэргээ татах ажиллагааг эхлүүлэх юм байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Кремльд тус улсын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, Гадаад хэргийн сайд С.Лавров нарыг хүлээн авч уулзахдаа ийнхүү мэдэгджээ. Оросын төрийн тэргүүн өчигдөр Сирийн Ерөнхийлөгч Б.Асадтай утсаар холбогдсон байна. Тэд Сирид гал зогсоох олон улсын тохиролцооны хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа талаар ярилцжээ.

Ю.ДЭЛГЭРМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *