Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбурхан өвчний улмаас арав гаруй хүүхэд амиа алджээ

Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос мэдээллээ. Тухайлбал, улаан бурхан өвчний тархалт 2015 оноос гэнэт сэргэж 19 мянга гаруй хүн, 2016 оны эхний хоёр сард 3236 тохиолдол бүртгэгдэж, он гарсаар 10 гаруй хүүхэд улаан бурхан өвчний улмаас амиа алдсан тохиолдол гарчээ.

Тэдний зүгээс Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан улаан бурхан өвчний эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна хэмээн шүүмжлэв. Улаан бурхан өвчний талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, вакцинжуулалтыг хангалттай хийх байтал урьдчилсан мэдээлэл өгөөгүй, өнөө маргаашаа аргацаасан шинжтэй байгаагаас болж 10 нярайгийн амь эрсэдсэн гэлээ.

ХӨСҮТ улсын хэмжээнд 70 мянган тун вакцин байна. Үүнээс 40 гаруй мянгыг нь орон нутагт буюу аймгуудад тараажээ. Халдварын голомт Улаанбаатар хотод хамгийн их. Мөн хүн ихээр зорчдог зам дагуух Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгуудад өвчлөл их гарч байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *