Categories
гадаад мэдээ

Японд дөрвөн монгол залуу хулгайн хэрэгт холбогдсон гэнэ

Саяхан Тайваньд жуулчлалын шугамаар очсон зургаан монгол залуу Тайпэй дахь гар утасны дэлгүүрээс 30,447 орчим долларын үнэтэй бараа хулгайлсан хэрэгт холбогдсон. Хэргийг 20 гаруй насны гурван залуу, гурван бүсгүй хэргийг үйлдсэн гэж мэдээлсэн юм.

Харин өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд Токиод дөрвөн монгол залуу хулгайн хэрэгт холбогдон баривчлагджээ. Одоогийн байдлаар дөрвөн залуугийн гурав нь хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, нэг нь үгүйсгэж байгаа аж. Цагдаагийн газраас тэднийг өнгөрсөн оны намраас хойш цоожгүй айлуудыг судалж хулгай хийж байсан гэж сэжиглэсэн байна. Тэднийг нийт 10 удаагийн гэмт үйлдлээр 500,000 йений эд зүйлсийг хулгайлсан хэмээн шалгаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *