Categories
мэдээ нийгэм

Зам дээр зодолдсон хэргийг шалгаж байна

Олон нийтийн цахим хуудас болон зарим мэдээллийн сайтаар “Хоёр хүүхдээ дагуулаад зам гарч явсан аав зам тавьж өгөөгүй машиныг өшиглөсөн, улмаар уг машины жолооч тухайн явган зорчигчийг зодсон” гэх мэдээлэл гарсан. Уг хэрэг нь зам тээврийн осолтой холбоогүй тул Замын цагдаагийн газраас ямар нэг хариуцлага тооцох үндэслэл байхгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллэсэн.

Тэгвэл Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст энэхүү хэргийг шалгаж эхэлжээ. Тодруулбал энэ сарын 9-ний өдрийн 18:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад дээрх хэрэг, зөрчил гарчээ. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд суух 38 настай, эрэгтэй М-ийг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай 40 настай, эрэгтэй Х нь маргалдаж, зодож танхайрч байсныг таслан зогсоосон байна. Хохирлын хэмжээ хараахан тогтоогдоогүй байгаа тул одоогоор эрүү үүсээгүй байгаа аж.

Иргэн М гарцгүй газраар зам хөндлөн гарч, зам тавьж өгөөгүй жолооч Х-ийн автомашиныг өшиглөж, маргаан үүсгэсний улмаас уг хэрэг үүджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *