Өнгөрсөн
сард хөлөг онгоцны далбаан эзэн улсын үзлэг шалгалтыг анх удаа
Монголын хяналтын байцаагч хийжээ. Үзлэгийг ОХУ-ын Невелскийн
нэрэмжит Далайн их сургуулийг ахмадын 3-р зэрэгтэй төгссөн, Монгол Улсын хөлөг
онгоцны анхны ахмад С.Түвшинтөр гэдэг залуу хийсэн байна.
Тодруулбал, Сингапур
дахь Монголын хөлөг онгоцны бүртгэл компани энэ оноос шинэ бүтэц, зохион
байгуулалттайгаар ажиллаж байна. Мэргэжлийн хүмүүсээр нь уг ажлыг хийлгэж
байгаа аж. Үүний үр дүнд
Монгол Улсад бүртгэлтэй хөлөг онгоцонд далбааны эзэн улсын хяналт шалгалтыг анх
удаа монгол далайчин хийлээ. “Айдемир” нэртэй тус хөлөг онгоц нь ОХУ-ын Новороссийск
болон БНТУ-ын “Самсун” далайн боомтын хооронд тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байна. Далбааны эзэн улсын
хяналт шалгалтаар хөлөг онгоцны үйл ажиллагаатай холбоотой онц ноцтой зөрчил
илрээгүй, цөөн тооны жижиг зөрчлүүд илэрснийг газар дээр нь арилгуулсан байна.