Categories
мэдээ нийгэм

Маргаашийн үзвэрийн хуваарь

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдрийн үзвэрийн хуваарийг хүргэж байна.

-“Хурд” хамтлаг “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолт 15:00 цагаас “АСА” циркэд болно. Тоглолтонд хүрэлцэн ирсэн бүх бүсгүйчүүдэд “Халгай” брэндийн бүтээгдэхүүнийг бэлэг болгон өгөх аж.

-Мөн “Хурд” хамтлагын “Ханьдаа дуулъя” тоглолт “CASTLE” клубд оройн 20:00 цагаас болох ба тоглолтод урилгаар рок попын дуучид оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 99117476, 99139933, 89894373 дугаараас лавлаарай.

-МУСТА А.Түмэн-Өлзийгийн “Хатан гоо ээжүүддээ” тоглолт Улаанбаатар ресторанд 18:00 цагаас болно. Тоглолтонд хүрэлцэн ирсэн бүх ээжүүдэд гарын бэлэг болоод цомог бэлэглэнэ.

-“Увертюра” хамтлаг “UVERTURA UNPLUGGED LIVE CONCERT”-оо Монгол улсын ардын жүжигчин Ш.Чимэдцэеэтэй хамтран Дархан хотын “Залуучууд театрт” 19:00 цагаас тоглоно.

-Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, поп дуучин С.Наран “Welcome to my heart” амьд тоглолт 19:00 цагаас “Corporate Hotel&Convetion centre, Concert hall”- д болно.

-Хошин урлаг болон нийтийн дуучдын хамтарсан “Бүх хайраа бүсгүйчүүддээ” тоглолт гуравдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд 19 цагаас болно. Тоглолтод “Шилдэг өнгө”, “Мөрөөдлийн теарт”, “Пароди” хамтлаг, Чапи & Суурь, МУГЖ дуучин Д.Энхзул, Б.Болормаа, “Увертюра” хамтлаг, МУСТА Д.Намсрайноров, Г.Эрдэнэтунгалаг, Дуучин Б.Оюунбат , Р.Бадралмаа, Б.Буянжаргал нар оролцоно.

-Монгол улсын Филармони, Морин хуурын чуулгын хамтарсан “Playing love” тоглолт 3-р сарын 8-нд “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолт болно.

-Дуучин Цогоо “C&C lounge club”-д “Жирийн Монгол Охин” VIP тоглолт болно. Дэлгэрэнгүй мэдээллийг, 9411-3959, 9409-395 дугаараас лавлана уу.

-Монголын “Boyband” залуу хамтлагууд нэгдэн “Best hits” нэртэй тоглолт “Lux” клубт оройн 20:00 цагаас болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *