Засгийн газраас сүүлийн жилүүдэд инновацийн орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн баримтуудыг боловсруулан, бодит ажил хэрэг болгох үүднээс их сургуулийн багш, судлаач, оюутнуудыг өөрийн бүтээлч шинэ санаа, судалгаа шинжилгээний үр дүн, шинэ технологи, бүтээгдэхүүнээ хөгжүүлэн гарааны компани байгуулах, улмаар дэлхийн зах зээлд гаргах орчин нөхцөлийг бүрдүүлэх Шинжлэх ухааны паркийг байгуулан хөгжүүлэх шийдвэр гаргасан.
Тэгвэл өнөөдөр “Мэдээллийн технологийн үндэсний парк”-ийг “Шинжлэх ухааны парк мэдээллийн технологи” болгон өөрчилж, Монгол улсын их сургууль болон Шинжлэх ухаан технологийн их сургуулиуд, “Шинжлэх ухааны парк-Биотехнологи” /хуучнаар АРМОНО/ Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулиуд хамтран шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн кластер хэлбэрээр хамтран хөгжүүлэхээр боллоо.
Шинжлэх ухааны паркийн үзэсгэлэнд дээрх их сургуулиудын эрдэмтэн судлаач багш, оюутнууд оролцож өөрсдийн бүтээлээ нийтэд танилцуулав.