Categories
мэдээ нийгэм

Барилгаас хүн унаж гэмтжээ

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд Онцгой байдлын 30 дугаар ангийн хашаанд баригдаж буй 10 давхар барилгын зургаан давхраас хүн унаж гэмтсэн байна. Тодруулбал, “Монгол Алтай Гоулд” ХХК-ийн туслах ажилтан, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд суух 27 настай, эрэгтэй А тус барилгын зургаан давхарт өргөгч цамхаг байрлуулсан тавцан дээрээс унаж гэмтсэн байжээ. Тэрбээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *