Categories
мэдээ нийгэм

Үндэсний номын сангийн 95 жилийн ой маргааш тохионо

Үндэсний номын сангийн 95 жилийн ой маргааш болох юм байна. Ойн хүрээнд энэ жил 95 ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Маргааш Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд болох нээлтийн арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны удирдлага, бусад номын сангийн удирдлага болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, Ардын уран зохиолчид оролцох аж. Мөн энэ үеэр “Бид номын санчид” видео танилцуулга, “МУҮНС-95 жил” фото үзэсгэлэн, Коха номын сангийн цогц программ товч танилцуулга, Үндэсний номын сангийн шинэ вэб сайт товч танилцуулгыг хийх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *