Categories
гадаад мэдээ

НҮБ-аас Сирид хяналтын цэг байгуулжээ

nubСирийн нутаг дэвсгэрт гал зогсоосноос
хойш хоёр хоног өнгөрч байна. Өчигдөр гал зогсоох хэлэлцээрийн
хэрэгжилтийг хянах зорилгоор АНУ, ОХУ хамтран Сирийн баруун хойд хэсэг
дэх Латакия боомт болон Йордан улсын нийслэл Амман хотод НҮБ-ын ажиглах
цэгүүд шинээр байгуулсан байна.

Эдгээр цэгүүдээс НҮБ, 24 цагийн турш гал
зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтийг хянаж байгаа юм. Баасан гарагийн шөнө
дундаас эхлэн гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн ч Сирийн зарим
хэсэгт багахан хэмжээтэй зэвсэгт мөргөлдөөн гарч, агаарын цохилтууд
үргэлжилсэн хэвээр байгаа талаар зарим агентлаг мэдээлж байна. Гал
зогсоох хэлэлцээр хэрэгжих хугацаанд талууд алан хядагч бүлэглэлийн
эсрэг цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон юм. Сирийн
засгийн газрын цэргүүд Хама хотод явуулж байгаа цэргийн ажиллагаагаа
алан хядагчидтай тэмцэх зорилготой гэж тайлбарлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *