Categories
мэдээ спорт

“Авьяаслаг монголчууд” шоуны Улаанбаатар дахь оролцогчдыг ирэх сарын 9-нд бүртгэж дуусна

“Авьяаслаг монголчууд” шоуны өнөө жилийн бүртгэл явагдаж байна. Одоогийн байдлаар шоуны бүртгэл зөвхөн Улаанбаатар хотод явагдаж байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд явуулж буй нээлттэй шалгаруулалтад нийтдээ 150 гаруй оролцогч бүртгүүлээд байгаа гэсэн мэдээллийг өгөв. Нийслэлээс оролцох авьяастнуудыг гуравдугаар сарын 9-ний өдрийг хүртэл бүртгэх юм. Шоунд оролцоход тусгайлсан шалгуур байхгүй бөгөөд хүссэн хүн бүр Баянбүрдэд байрлах “Монгол HD” телевизийн төв байр болон төв номын сангийн урд байрлах “Монгол TV” цамхагт очиж бүртгүүлэх боломжтой. Харин хөдөө орон нутгийн авьяастнууд www.mongoltv.mn сайтыг ашиглан онлайнаар бүртгүүлж болно. Гэхдээ “Монгол HD” телевизийнхэн ирэх гуравдугаар сараас орон нутгийн бүсчилсэн бүртгэлийг эхлүүлэхээр төлөвлөжээ. Зүүн бүсийнхэн гуравдугаар сарын 6-10-нд Дорнод аймагт, баруун бүсийнхэн гуравдугаар сарын 16-20-нд Ховд аймагт, төвийн бүсийнхэн гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 1-нд Дархан-Уул аймагт, мөн дөрөвдүгээр сарын 1-3-нд Эрдэнэт хотод бүртгэл хийх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *