Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны арилжааны тооцооны үйл ажиллагааны ерөнхий журам батлагдлаа

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан арилжааны хэлцлийн үр дүнд үүсэх тооцоог боловсруулан баталгаажуулах, төлбөр гүйцэтгэх даалгаврыг эрх бүхий төлбөрийн байгууллагад илгээх, төлбөрийн эрсдэлийг системийн хэмжээнд удирдах зэрэг тооцооны үйл ажиллагаанд оролцогч талуудын ерөнхий харилцааг зохицуулсан “Үнэт цаасны арилжааны тооцооны үйл ажиллагааны ерөнхий журам”-ыг баталлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны ээлжит гуравдугаар хуралдаан 2016 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр хуралдаж нийт 11 асуудал хэлэлцсэний нэг нь дээрх журам юм. Үнэт цаасны арилжаа тооцооны байгууллагын чиг үүргийг журмаар тодорхойлж өгснөөр Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд шаардлагатай байгаа дэд бүтцийн байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуралдаанаар хуулийн дагуу материалаа бүрдүүлж, хүсэлт гаргасан дөрвөн компанид банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноор үйл ажиллагаа явуулж буй Банк бус санхүүгийн байгууллагын тоо 495 боллоо гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *