Categories
мэдээ нийгэм

Байцаалтын тусгай өрөөтэй болжээ

Төв аймгийн цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Канад сан”-гаас 46.8 сая төгрөг олгож, уг хөрөнгөөр орчин үеийн шаардлагад нийцсэн 2-10 дахин татах чадвартай хяналтын камер, дуу бичлэгийг нь хурааж хадгалах компьютер, техник ширээ сандал, тусгай толин хаалтаар тоноглосон, сэжигтнийг танин олуулах өрөө байгуулжээ.

Уулзалт, байцаалтын тусгай өрөө нь мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогчийн, аюулгүй байдлыг ханган, хамгаалах, хохирсон хүн гэмт этгээдийн нүдэн дээр тэдгээрийг заахгүйгээр тусгаарласан шилэн хаалт бүхий өрөөнөөс таньж зааснаар заналхийлэлд өртөхгүй байх орчныг бүрдүүлсэн байна. Энэхүү өрөөнд ярианы болон дүрс бичлэг хийж хадгалдаг техник хэрэгслүүдийг суурилуулсан нь байцаан шийтгэх ажиллагааг баримтжуулахдаа хүний эрхийг зөрчих, эрүүдэн шүүх явдал гарахаас урьдчилан сэргийлснээрээ чухал ач холбогдолтой төдийгүй, эрүүгийн хэрэгт нотлох баримтыг бүрдүүлэх, бэхжүүлэх хэргийг шударгаар шийдвэрлэхэд эрс ахиц гаргасан үйл явдал болжээ. Мөн энэ өрөөг ашиглах болсноор сэжигтэн, яллагдагч нараас гадна өмгөөлөгч, прокурорыг байлцуулан мөрдөн байцаагч нар нь тайлбар мэдүүлгийг авах боломжтой болж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *