Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

Билгийн тооллын XYII жарны гал улаан бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний 08.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны хөшөө, Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд дараалан хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч үүний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн ирэхэд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар айлсан ирж байгаа гал бичин жилийн өнгийг хэлэлцэж, хүн зон амгалан тайван, мал сүрэг өсөн үржиж, өвлийг өнтэй давж, налгар хавартай золгож байгаа талаар ярилцлаа.

Төрийн золголтын дараа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, өнгөрч буй хонин жилд Ардын жүжигчин цол хүртсэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурын хөг эгшгийг тааруулж,Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний жаврыг үргээн төр, түмэндээ өргөх магтаалыг хайлав. Хан хуурын эгшиг дор аялгуулан хэлсэн магтаалдаа:

“Хан хуураа цэнгүүлэн баясуулъя.

Хайрт эх орон, эрхт түмэндээ дуурсгая.

Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо

Төрийн магтаалыг уянгалуулан айлтгая.

Эх орон тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант төрийн сүлдээ

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн Нууц товчоогоо

Аялгуу эгшигт хан хуураа

Хайрлан сахидаг Үндсэн хуулиа

Хар сүлд, Төрийн ордноо

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ханат Монгол, хагаан Чингисээ биширтүгэй.

Өрхт Монгол өрнөн дэвжсээр хөгжтүгэй.

Эзэн түмэн эв эетэй амгалан байтугай.

Эрэлхэг Монгол мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадартугай” хэмээн ерөөж уухайлахад Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэр ерөөл бат сайхан орших болтугай” хэмээн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хамт даган уухайлж хурайлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн хан хуурын хөг эгшиг сайхан зохирч, цээл сайхан дуугарч байгаад бэлгэшээж байна гэлээ.

Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгож, ирж буй гал бичин жилийн өнгийг хэлэлцэв. Хамба нар айлсан ирж байгаа гал бичин жилд монголчууд хийморь сүлд өөдөө, хөгжин бадрахын нигууртайг айлтгав.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц битүүний үдшээс шинийн нэгний үүр цайтал Цэдэр Лхам хурж, ард иргэд олноороо даган баясч номын буян хураасныг айлтгаад энэ жил согтуу хөлчүү хүнгүй, ёс уламжлалаа хүндэтгэн дагасан, үндэсний дээл хувцсаа үнэтэй нандин эдээр хэв загвар уран тансаг хийн эдэлж хэрэглэдэг болсныг сайшаан хэлж байлаа.

Үүгээр төрийн золголт өндөрлөв.






Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ

Билгийн тооллын XYII жарны хөхөгчин модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний 08.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны хөшөө, Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд дараалан хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч үүний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн ирэхэд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар айлсан ирж байгаа хонин жилийн өнгийг хэлэлцэж, хүн зон амгалан тайван, Монгол Улсын иргэд гурван саяулаа болж, мал сүрэг өсөн үржиж, арвин их үр тариа хурааж, улсын хэмжээнд өнтэй сайхан өвөлжиж, налгар сайхан хавартай золгож байгаа талаар яриа хөөрөө дэлгэлээ.

Төрийн золголтын дараа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурын хөг эгшгийг тааруулж,Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний жаврыг үргээн төр, түмэндээ өргөх магтаалыг хайлав. Хан хуурын эгшиг дор аялгуулан хэлсэн магтаалдаа:

“Хан хуураа цэнгүүлэн баясуулъя.

Хайрт эх орон, эрхт түмэндээ дуурсгая.

Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо

Төрийн магтаалыг уянгалуулан айлтгая.

Эх орон тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант төрийн сүлдээ

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн Нууц товчоогоо

Аялгуу эгшигт хан хуураа

Хайрлан сахидаг Үндсэн хуулиа

Хар сүлд, Төрийн ордноо

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ханат Монгол, хагаан Чингисээ биширтүгэй.

Өрхт Монгол өрнөн дэвжсээр хөгжтүгэй.

Эзэн түмэн эв эетэй амгалан байтугай.

Эрэлхэг Монгол мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадартугай” хэмээн ерөөж уухайлахад Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэр ерөөл бат сайхан орших болтугай” хэмээн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хамт даган уухайлж хурайлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн хан хуурын хөг эгшиг сайхан зохирч, сайхан дуугарч байгаад бэлгэшээж байна гэлээ.

Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгож, хонин жилийн өнгийг хэлэлцэв. Хамба нар ирж буй хөхөгчин модон хонин жилд монголчууд хийморь сүлд өөдөө, хөгжин бадрахын нигууртайг айлтгав. Хүн зон амгалан, өвөл өнтэй, номын буян их хурж байгааг тэд айлтгаж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *