Categories
мэдээ нийгэм

ШУТИС хамгийн орчин үеийн лабораторитой боллоо

LABAББ
Группын Монгол дахь Төлөөлөгчийн Газар нь Монгол Улсын Шинжлэх Ухаан,
Технологийн Их Сургуулийн Эрчим Хүчний Сургуульд орчин үеийн дэвшилтэт
технологи бүхий 250 сая төгрөгийн лабораторийг өнөөдөр ШУТИС-ийн ЭХС-д
хандивлалаа. Тус группын нэрэмжит лабораторийг нээснээр цахилгааны мэргэжлээр
сурч буй оюутнууд хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиос суралцах, практик
дадлага эзэмших, цаашид ажил дээр гараад ашиглалтыг явуулах боломжтой болохоос
гадна Монгол улсын Эрчим Хүчний Салбарын инженерүүдийн мэдлэг, мэргэжлээ
дээшлүүлэхэд ихээхэн тус дөхөм болох болно. Тус лабораторид Монгол улсын
цахилгаан түгээх сүлжээ, дэд өртөөнд өргөн ашиглагдаж болохуйц хамгийн орчин
үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулуулсан байна. Энэ нь
Монголын улсын боловсролын салбарт хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө
оруулалтуудын нэг болж байгаа бөгөөд Монгол улсын эрчим хүчний салбарын
инженерүүдийг бэлтгэх, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд цаашид
ихээхэн хувь нэмрийг оруулна гэдэгт итгэж байна гэж зочид төлөөлөгчид онцолж
байлаа. АББ Групп нь эрчим хүч болон автоматжуулалтын технологиороо дэлхийд
тэргүүлдэг компани бөгөөд шинэ техник технологи, инновацын шийдлүүдийг гаргах,
хөгжүүлэх, нэвтрүүлэхэд манлайлсаар ирсэн. Дэлхий даяар АББ Группын долоон
судалгааны нэгдсэн төвүүдэд 8500 эрдэмтэн, дизайнер инженерүүд шинэ
технологиудыг зохион бүтээх, сайжруулах ажлыг тасралтгүй хийхээс гадна дэлхийн
70 томоохон их дээд сургуулиудтай хамтран ажилладаг ба тус судалгаа,
шинжилгээний ажилд жилдээ 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт гаргадаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *