Categories
мэдээ спорт

Монгол Улс ирэх олимпоос 10 медаль авах судалгаа гарчээ

Жудогийн Д.Сумьяа, чөлөөтийн С.Батцэцэг нарыг алтан медаль авна хэмээн таамаглажээ

Улс орнуудын спортын чансааг тооцоолж, олимпод медаль хүртэх боломжийг нь тодорхойлдог “Infostrada” цахим хуудас 2016 оны эхний чансаагаа гаргажээ. Энэхүү чансаанд Монгол Улсын багийг Рио де Жанейрогийн олимпод 10 медаль хүртэж, багийн дүнгээр 33 дугаар байр эзэлнэ хэмээн таамагласан байна.

Тэдний судлаачид Монголын багийн хоёр алтан медалийн эзнээр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдөх Д.Сумьяа, Чөлөөт бөхийн 63 кг-д оролцох С.Батцэцэг нарыг нэр цохсон. Д.Сумьяаг өмнөх олимпийн аварга Японы Каори Мацумотог финалд ялж аваргална хэмээн бичжээ.

Харин мөнгөн медалийг М.Уранцэцэг / жүдо 48 кг /, О.Гүндэгмаа / Буудлага гар бууны 25 м /, П.Өнөрбат / Чөлөөт бөх 74 кг/. Хүрэл медалийг жүдо, чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид хүртэх магадлал өндөр гэж гарчээ. Тодруулбал, жүдо бөхийн 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, 73 кг-д С.Ням-Очир нараас гадна чөлөөт бөхийн 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран нарыг хүртэнэ хэмээн таамагласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *