Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хотын иргэд нийтийн тээвэрт мөнгөө төлөөд зорчдог болцгооё

Чингэлтэй дүүргийн иргэн МУСТА-ын ахмад уран бүтээлч Ц.Баттөмөр

Монголчууд социализмаас өвлөсөн бэлэнчлэх сэтгэлгээнээс салах цаг болсон. Өнөөдөр автобусанд үнэгүй зорчдог зорилгот бүлгийн талаар саналаа дэвшүүлж байгааг төр засаг анхаарч сонгууль гэж айлгүйгээр шийдчих. Нэгдүгээрт, аль эрт феодалын үеэс гаралтай цагдаагийнхан байна. Бусад салбарын ажилчид дотроос хамгийн өндөр цалинтай, авлигаар бас барианд нь явдаг, норм хэрэглэдэг, залуухан тэтгэвэрт гарчихаад нэг өрөө байртай дүйх хэмжээний тэтгэмж цохьчихдог, больё! Оюутнуудыг төр засаг нийслэлийн удирдлага мөнгөний хомсдолтой өнөө үед боломжоороо болгоод байхад даварсаар хөдөлмөрчдийн дургүйг хүргэлээ. Нийтлэлч Баабар “Автобусаар аялуулсангүй гээд өлсөөд үхээч ээ”. Гиннест бичигд! Баянхонгорын малчин Батсүх гуай “Би өнгөөр юманд тун дургүй” гэж “Өдрийн сонин”-ы саяхны дугаарт бичсэн. Зарим төрийн түшээд харин ч нэмж хүүхдийг үнэ төлбөргүй аялуулах популист санал дэвшүүлж харагдлаа. Ихэс дээдэс баячуудын эрх хүүхэд хүүхдийн мөнгө авчихаад нийтийн унаагаар аялаад хар тамхи, архи эргүүлэхийг хэн байг гэхэв. Харин улс эх орондоо борви бохисхийлгүй хөдөлмөрлөчихөөд гавьяаны амралт эдэлж буй өвгөд эмгэдтэй маргуулаад байгаа бол бас больчих. Бид тэтгэврээрээ эм, утасны нэгж, автобусныхаа билетийг аваад амьдаръя. Үлдсэнийг нь үр хүүхэд даах юм чинь.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд гэвэл тэднийг төрөөс 60 гаруй төрлийн халамж үйлчилгээгээр хангаж анхаарч байна. Мөн ялгаагүй больчих. Ингэсэн цагт хувь, хувьсгалын нийтийн тээврийн байгууллага хамт олон орлогоороо зарлагаа нөхөөд ашигтай ажиллана.

Ард түмний амьдралыг зуун дамжин харааж зүхэж ирсэн ах намынхан л хөдөөгийн амьдрал муу гэдэг. Бид жил бүр хөдөө нутагтаа очиж амардаг. Гэрийнхээ гадаа машингүй айл алга. Завхан, Увсад гэхэд өнөөдөр аймгийн алдарт уяач 105, мянгат малчин 50 гаруй байна. Хот төвлөрсөн газарт компаниуд өдөрт 30-50 мянган төгрөг өгье, ирээд ажил хий гэхэд очих хүн ховорджээ. Хотын гурван айлын хоёр нь машин унаж байна. Монголд ядуурал алга. Харин залхуурал замаас аван байна. Ер нь хөгжил гэдэг чинь “хэрэглээ”, өрх, хүн бүр байгаа нөөцөө ашиглах, баялаг бүтээж баян Монголдоо амьдрах эрх зүйн орчин ч нээлттэй байна.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *