Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарах талаар Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлж байна. Тодруулбал, энэ сарын сүүлээр нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа аж. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар салхи 7-12м/с хүрч, говийн нутгаар 12-16м/с хүрч ширүүснэ.
Мөн энэ сарын 22-25-нд огцом хүйтэрнэ. Идэр, Тэсийн хөндий, Хан хөхийн уул нуруудын хөндий, Орхон голын хөндий, Хүрэн бэлчирийн хөндий, Дархадын хөндийгөөр шөнөдөө -44-өөс -49 хэм хүрч, өдөртөө -38 хэм хүйтэрнэ. Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Туул, Угалз, Халх голын сав газар, Сүхбаатар аймгийн зарим газарт шөнөдөө -37-өөс -42 градус хүрнэ. Харин өдөртөө -25-аас -30 градус байна. Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө -28, өдөртөө -17 градус хүрэх төлөвтэй байгаа аж.
Ер нь ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурах учраас малчид, иргэдийг хүйтэнд осгохоос сэрэмжлэхийг анхааруулж байна.