Өнгөрсөн оны тавдугаар сард Өмнөд Солонгос улсын Сөүл хотод амьдардаг Монголын хоёр иргэн хулгайн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан. Иргэн 38 настай А болон түүний төрсөн эрэгтэй дүү 32 настай Б нар Солонгос улсад аялал жуулчлалын визээр зорчиж байхдаа тусгайлан тоноглосон цүнх ашиглан хэд хэдэн дэлгүүрээс хулгай хийсэн юм. Тэд таван удаагийн үйлдлээр таван сая 460 мянган воноор үнэлэгдэх гутал, цүнх, хувцас хулгайлж, барааг ачаа, тээврийн компаниар дамжуулан Улаанбаатар хот дах гэр рүүгээ илгээж байсан байдаг. Ар гэрийнхэн нь хүлээж авсан барааг зарж борлуулан бэлэн мөнгө болгодог байсан нь илэрчээ. Өнгөрсөн оны 10-р сард болсон шүүх хурлаар дүүд нь 2 жил хоригдох ял оноосон бол эгчид нь нэг жил хоригдох ял оноосон байна. Гэвч тэд давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хурлал өнөөдөр хуралдаж, тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээжээ.