Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ хаясан ээжийг эрэн сурвалжилж байна

Арван сар тээж төрүүлсэн үрээ төөрүүлж хаях тохиолдол сүүлийн үед гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө Орхон аймагт төрөөд удаагүй хүүг орцонд орхисон хэрэг гарсан бол нийслэлд гурав хоногийн өмнө ой гарантай охиноо орцонд унтуулж орхичихоод явсан хэрэг гарсан билээ.

Охины хувьд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол Орхон аймагт эхдээ “гологдсон” хүүг асрамжийн төвд хүргэж өгчээ. Энэ хэргийн тухайд гэвэл Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-9-р байрны 40 хаалганы үүдэн дээр энэ сарын 14-нд төрөөд удаагүй байгаа нярай хүүхэд хаяж явсан гэмт хэрэг үйлдсэн тул сэжигтэй этгээдийг өнөөдрийг хүртэл эрэн сурвалжилж байна. Уг нярай хүүхэд нь төрөөд ойролцоогоор 10-12 цаг болж байгаа гэж эмнэлгийн байгууллагаас тодорхойлсон. Гэрийн нөхцөлд төрсөн байж болзошгүй тул хариуцсан нутаг дэвсгэртэй төрсөн гэх эмэгтэйчүүдийг шалгаж мэдээлэл солилцон хамтран ажиллахыг цагдаагаас хүсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *