Categories
мэдээ нийгэм

​Налайхад “Ми-8” нисдэг тэрэг осолдож, хүний амь эрсэджээ

Өчигдөр орой Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэргээр шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад зурвасаа андуурч хашааны гадна буун осолджээ.

Ослын талаар эх сурвалжаас тодруулахад, нэг хүн нас барж, дөрвөн хүн цэргийн госпитальд хэвтэж байгаа гэв. Нийт арван нэгэн хүн байжээ. Хэргийн газар холбогдох албаны хүмүүс болон цагдаа нар очиж ажилласан бөгөөд Батлан хамгаалах яам уг нисдэг тэргийг саяхан худалдаж авчээ.

Ослын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *