АН-ын Бодлогын зөвлөлийн даргаар УИХ-ын даргын зөвлөх С.Ламбааг томилсон байна.
АН-ын дүрэмд “Бодлогын зөвлөлтэй байна” гэж заасан
байдаг аж. Үүний дагуу АН-ын дарга З.Энхболдын тушаалаар энэхүү
бодлогын зөвлөлийг байгуулсан тухайгаа өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон
Ардчилсан намын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр зарласан байна.
Зөвлөгөөнд АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн
бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,
УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэл, дүүргийн намын дарга нар оролцсон
бөгөөд хуралдаанаар АН-ынхан өнгөрсөн хугацаанд хийсэн ажилдаа үнэлэлт
дүгнэлт өгч, цаашид хийх ажлынхаа талаар ярилцсан аж.