Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “УБТЗ” ХНН-ийн даргын үйлдлийн тухай ноцтой баримт дэлгэсэн тухай мэдээлсэн билээ. Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлэх талаар аливаа шийдвэр гаргаагүй байхад “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нь ийм хариуцлагагүй мэдэгдэл удаа дараа хийж, Монгол Оросын хоорондын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх үндсэн баримт бичиг болох Дунд хугацааны хөтөлбөрийн хэлэлцээг зогсонги байдалд оруулж байна. Иймд Л.Пүрэвбаатарын энэхүү үйлдэлд анхаарлаа хандуулж, зохих хариуцлага тооцохыг хүсье. Хувийг зам, тээврийн сайд М.Зоригт танаа” гэжээ. Тэгвэл “Улаанбаатар Төмөр Зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын дарга Л.Пүрэвбаатар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Ерөнхий сайдад хүргүүлсэн албан бичигтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Оросын ХНН гэдэг энэ байгууллагыг 1949 онд байгуулсан. ХНН гэдэг нь хувьцаат компанитай төстэй. Хаалттай хувьцаат компани гэж хэлж болно.
Л.Пүрэвбаатар гэдэг хүн Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга биш, ерөнхийлөгч, ерөнхий захирал ч биш. Би замын дарга гэдэг албан тушаалтай. Замын дарга гэдэг албан тушаалтан галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн байдлаар удирдаж, зам засвар, арчилгааг нэгдмэл технологиор хэрэгжүүлдэг албан тушаалтан.
Гэтэл өнөөдөр өглөөнөөс эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг буруутгасан өнгө аястай мэдээлэл цацагдлаа. Миний хувьд тэр мэдээлэл ойлголцлын юм уу, томьёоллын зөрүүнээс үүдэлтэй гэж бодож байгаа. Тухайн мэдээллээр бол замын дарга хувьцааны талаар ярьж хэлдэг. Хувьцааг хуваарилаж, хүргэдэг хүн болж харагдаж байна. Энэ бол замын даргын үүрэгт хамаарахгүй зүйл. Гадуур цацагдаж байгаа мэдээлэлд Монгол, Орос, Хятад гурван улсын талаар яригдаж байгаа. Энэ гурван улсын талаарх яриа хаанаас гарсныг би та бүхэнд тайлбарлаж өгье. “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр” гэж байгуулагдсан. Уг хэлэлцээр Монгол Улсын төлөөлж Зам тээврийн сайд А.Гансүх, ОХУ-ыг төлөөлж “Оросын төмөр зам” НХН-ийн Ерөнхийлөгч В.И.Якунин нар гарын үсэг зурсан байна.
Тус хэлэлцээрийн 4.2-т “УБТЗ ХНН-ийн дамжин өнгөрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Талууд холбогдох бизнес төлөвлөгөө гаргасны дараа энэхүү хэлэлцээрийн Талууд болон бусад сонирхсон талуудын оролцоотойгоор тээвэр-логистикийн компани байгуулахаар тохиролцов” гэсэн байгаа. Энэ хэлэлцээрийн хүрээнд Гадаад яамны шугамаар Монгол, Орос, Хятад гурван улсын яриа хэлэлцээр явагдаж, тээвэр-логистикийн компани байгуулахаар яригдаж байна. Тэгэхээр энэ компанийн хувьцааг Монгол, Орос, Хятад гэсэн гурван улс эзэмшинэ гэсэн үг.
УБТЗ зам барилга ашиглалтын компани болно
“Улаанбаатар Төмөр Зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэг бол хоёр улсын хамтарсан байгууллага. Харин тээвэр-логистикийн компани бол гурван улс хувьцаа эзэмшдэг байхаар төлөвлөж байгаа, одоогоор байгуулагдаагүй компани. Энэ компани байгуулагдвал төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, УБТЗ зам, барилга ашиглалтын компани болно. Тээвэрлэлтийн компанийн 51 хувийг Монгол Улс эзэмших, ер нь гол цөм нь УБТЗ байх бодлогыг бидний зүгээс барьж байгаа.
Замын даргын хувьд би Монгол Оросын ЗГ хоорондын гэрээ хэлэлцээр, компанийн удирдах ажил, тэр дундаа хувьцааны асуудалд оролцох боломжгүй. Миний хувьд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг гэдгийг хэлмээр байна. Надад гадаад дотоод гэрээ хэлэлцээр хийж явах шаардлага байхгүй. Надад хариуцлага тооцох талаар мөн бичсэн байна лээ. Төмөр замын асуудлаар буюу тээвэрлэлт, хөдөлгөөний аюулгүй байдал, замын арчилгаа, засвар үйлчилгээ, ажилчдын цалин тавихгүй байх гэх мэт асуудлуудад би 100 хувь хариуцлага хүлээх үүрэгтэй ажиллаж байгаа. Харин хувьцааны асуудлаар хаанаас, хэнээс, ямар хариуцлага хүлээх ёстойгоо ойлгохгүй байна” гэлээ.
One reply on “Л.Пүрэвбаатар: Энэ компанийн хувьцааг Монгол, Орос, Хятад гэсэн гурван улс эзэмшинэ”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru