Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намын төлөөллүүд тайван жагсаал хийж байна

Одоогоос гурван сарын өмнө улс төрийн 21 намын төлөөлөл Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэвч УИХ-аар хэлэлцэн батлаагүй байгаа юм. Тиймээс улс төрийн 21 намын төлөөлөл Сонгуулийн тухай хуулийг УИХ-аар даруй хэлэлцэхийг шаардаж тайван жагсаал зохион байгуулаад байна. Тэд өмнө нь сонгуулийн санал хураалтыг тоолдог автомат машиныг шатааж эсэргүүцлээ илэрхийлж байсан. Харин өнөөдөр тайван жагсаал зохион байгууллаа.

Уриа лоозон барин, жагсаалд оролцож буй иргэдийн саналыг сонсоход “Ахмад нь тэтгэврийн зээлтэй, ард иргэд нь цалингийн зээлтэй Монголчууд ядуу амьдарч байгаа нь хар машины гай, шударга бус сонгуулийн уршиг” хэмээж байв.

Жагсаалын үеэр МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Арванхоёрдугаар сарын 21 буюу ирэх даваа гариг гэхэд сонгуулийн хуулийг хэлэлцэж, өргөн барьсан хуулийн төсөлд хариу өгөөгүй тохиолдолд жагсаалыг улс орон даяар өрнүүлж, үндэсний эсэргүүцлийн фронтыг нээнэ” хэмээн мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *