Баянзүрх дүүргийн 14 дүгээр дунд сургууль нурах аюултай гэж актлагдаад гурван жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Энэ хугацаанд тус сургуулийнхан түр өөр сургуулиудад хуваагдан хичээллэж байсан юм. Тун хүнд байдалд гурван жилийг үдсэн 14 дүгээр сургуулийн багш, сурагч, эцэг, эхчүүд тэмцэхээр болсон байна. Тэд өнөөдөр 11 цагт сургуулийнхаа өмнө жагсана.