Categories
гадаад мэдээ

Дауны синдромтой хүүхдүүдийг бүрэлгэжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл дауны синдромтой төрсөн бага насны 38 хүүхдийг хороож буй бичлэгээ өөрсдийн цахим хуудастаа байршуулжээ. Хэргийг Сирийн Мосул хотноо үйлдсэн бөгөөд хүүхдүүдэд шууд үхэлд хүргэх тариа тарьсан байна.

Сирийн хүний эрхийн байгууллагын мэдээлснээр “Амиа алдсан хүүхдүүдийн хамгийн бага нь нэг долоо хоногтой” байсан байна.

Хэт даврагчид аллахын тушаалаар хүүхдүүдийг цаазалсан хэмээн мэдэгджээ. Энэ бүлэглэл дауны синдромтой төрсөн хүүхдүүдийг ээжийнх нь хамтаар устгахаа сануулж, “Энэ бол бидний дүрэм. Бидэнд гай, ачаа болох хүмүүсийг шууд устгах болно” гэжээ.

НҮБ-ын Хүүхдийн сан “Энэ Халифын улс бүлэглэлийг устгахгүй бол хүүхдүүдийн эрх зөрчигдсөөр байх болно” гэж мэдэгдсэн байна. Дауны синдромтой хэмээн амиа алдсан хүүхдүүдийн эцгүүд нь тус бүлэглэлийн дайчид гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *