Солонгосын Сөүл хотын цагдаагийн газар Монгол Улсын иргэн 25 настай эрэгтэй А гэгчийг тус хотын төв дүүрэгт байрлах саунаас баривчлан саатуулсан гэнэ.
Тэрбээр саунаар үйлчлүүлж буй иргэдийн гар утсыг хулгайлж байгаа нь камерт бичигдсэнээр ийнхүү баригджээ. А нь сауны амралтын өрөөнд унтаж байсан таван солонгос иргэний гар утсыг суйлаад баригдсан байна. Сауны ажилтнууд хулгайлсан утсаа шүүгээнд нуун массажны сандал дээр амарч байсан монгол залууг хулгайн хэрэгт сэжиглэн цагдаад дуудлага өгснөөр, түүнийг хуулийн дагуу шалгаж байгаа аж.