Categories
мэдээ улс-төр

Өнгөрсөн сард 260 гаруй өргөдөл иржээ

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын
хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр өнгөрсөн сард иргэдээс ирсэн өргөдлийн талаар
сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр,
Улсын Их Хуралд 2015 оны 11 дүгээр сард нийт 262 өргөдөл ирүүлснээс 19 буюу 7
хувь нь иргэдийн санал, 189 ахуйн шинжтэй хувийн асуудлаар, 2 гомдол, 1
шаардлага ирүүлсэн байна гээд үүнээс Улсын Их Хурлын дарга, гишүүдэд 199
өргөдөл, Өргөдлийн байнгын хороонд 63 өргөдөл ирүүлсэн гэлээ.

Мөн түүнчлэн, энэ хугацаанд нийт 262 өргөдөл
ирүүлснээс 71 хүсэлт буюу 27 хувийг судлан тодорхой хариу өгч, 52 өргөдөл буюу
19 хувь нь судалгааны шатанд байгаагаас нийт 139 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд
буюу хяналтын хугацаанд байна гэв.

Иргэдээс ирүүлсэн өргөдлийг агуулгаар нь
ангилвал:

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын асуудлаар
1,

2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын
асуудлаар 7,

3. Гадаад хэргийн асуудлаар 3,

4. Төсөв, санхүүгийн асуудлаар 4,

5. Хууль зүйн асуудлаар 46,

6. Аж үйлдвэрийн асуудлаар 3,

7. Барилга, хотбайгуулалтын асуудлаар 12,

8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудлаар 11,

9. Уул уурхайн асуудал 2,

10. Хөдөлмөрийн асуудал 18,

11. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын
асуудлаар 96,

12. Хүнс, хөдөө аж ахуйн асуудлаар 1,

13. Эрүүл мэнд, спортын асуудлаар 5 өргөдөл тус
тус ирүүлсэн байна гэж Байнгын хорооны дарга танилцуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *