АНУ–ын Ерөнхийлөгч Б.Обама 2016 оны батлан хамгаалахын төсвийг баталж гарын үсэг зурлаа. Тус улс нь ирэх жил уг салбарт 607 тэрбум ам.доллар төсөвлөсөн байна. Харин Украины батлан хамгаалахын салбарт 300 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон бөгөөд танк эсэргүүцэгч систем зэргийг нийлүүлэхээр төлөвлөжээ.