“Монгол
туургатны боксын анхдугаар наадам” халз тулаан ирэх сард болох гэж байна.
Энэхүү тулаанд олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат
тамирчин Н.Төгсцогт хүч сорихоор болжээ. Тэрбээр АНУ-д мэргэжлийн боксоор
амжилттай тулалдаж байгаа билээ. Харин “Монгол туургатны боксын анхдугаар
наадам” хэмээх халз тулааны 56 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн Халимаг,
Буриад, Тува, ӨМӨЗО-ны тамирчидтай хүч үзэх юм байна. “Монгол туургатны
боксын анхдугаар наадам” арванхоёрдугаар сарын 11, 12, 13-нд Монгол бөхийн
өргөөнөө болж шилдэг тулаанчдаа тодруулна.