Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ёкозүна Харүмафүжи долоо дахь түрүүгээ авлаа

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээнд ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 13 даваа, хоёр унаатайгаар түрүүллээ. 2013 оны арваннэгдүгээр сарын барилдаанд түрүүлснээс хойш эзэн хааны цомыг хүртээгүй байсан Харүмафүжи ийнхүү долоо дахь түрүүгээ хүртэж байна.

Фүкока хотын спорт цогцолборт болсон Кюүшюү башё тэмцээний сүүлийн өдрийг хүртэл сонирхолтой өрнөлөө. Башёгийн сүүлийн өдрийн барилдаанд ёкозна Харүмафүжи озэки Киносатод ялагдсан бол ёкозүна Хакүхо Какүрюүг барсангүй. Сүүлийн барилдаанд Какүрюү М.Ананд хийгүй сайн барилдаж, ёрокири мэхээр их аварга Хакүхог давлаа. Хакүхогийн хувьд сүүлийн гурван өдрийн барилдаанд дараалан унаж, башёг өндөрлүүллээ.Хэрвээ сүүлийн барилдаанд Хакүхо давсан бол түрүү бөхийн төлөө нэмэлт барилдаан гарах байсан юм.

Өнөөдрийн барилдаанд:

  • Ёкозүна Хакүхо/12-2/ – Ёкозүна Какүрюү /8-6/
  • Ёкозүна Харүмафүжи /13-1/ – озэки Кисэносато /9-5/
  • Озэки Тэрүнофүжи /8-6/ – маэгашира-6 Котоюүки /8-6/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *