Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирын ярилцлагыг маргаашийн дугаараас уншаарай

Тэрээр Улсын төсөв одоогийнх шиг их наядаар
яригддаггүй байлаа. Төсвийн мөнгө бага байсан тул эдийн засгийн бэрхшээлээс
гарахын тулд эдийн засгийг солонгоруулах асуудлыг ярихаасаа өмнө өнөөгийнхөө
асуудлаа яаж даван туулах вэ гэдэг чинь өөрөө том асуудал болчихсон байсан цаг.
Тэр үед орой болгон тог тасардаг байсан гээд боддоо. Явж явж ирчихээд орой хоол
хийх гэхээр тог тасарчихаар нь яасан гээд асуухаар цахилгаан станц дээр
доголдол гарсан гэдэг байсан. Тэр үед Эрчим хүчний сайд байсан Б.Жигжидийн гэр
рүү утасдаад “Жигжид хаана байна. Гэрэлээ асаа” гэж ярьдаг байлаа. Энэ бүхнээс
харахад бид маш бэрхшээлтэй үед ажилласан. Төрийн бодлого, ард түмний эрх ашиг
гэдэг бол нэг намын эрх ашгаас дээгүүрт байх ёстой зүйл хэмээн ярьжээ. Түүний
ярилцлагыг бүрэн эхээр нь маргаашийн “Өдрийн сонин”-ы дугаараас та бүхэн хүлээн
авч уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *