УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийв. Тэрээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын асуудлаар Нийслэлийн Прокурорт хандахаа мэдэгдэв.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт сайд С.Баярцогт мэдээлэл хийхдээ түүний нэр хүндэд халдаж гүтгэсэн гэж үзэх болжээ. О.Баасанхүү “Би сайд С.Баярцогтыг огцруулах үндэслэлдээ гурван асуудлыг тусгасан. Гэтэл нотлох баримтгүй гэж байна. Уг нь өөрөө гарын үсэг зураад, өөрөө ярьчихсан учраас нотлох баримттай гээд тоохгүй байсан юм. Тэгэхээр энэ асуудал дээр эрүүгийн хэрэг үүссэн юм уу, үүссэн бол яагаад хэрэгсэхгүй болгосон юм. Намайг мөнгө төгрөгтэй холбож нэр хүндэд халдаж гүтгэлээ” гэв. Мөн тэрээр Автобааз улсын төсвөөс татаас авдаг компани мөртлөө 200 сая төгрөгийн гэрээ хийгээд одоогийн байдлаар 90-ээд сая төгрөгийг гаргана гэдэг бол ноцтой асуудал. Үүнийг шалгах ёстой гэсэн юм.