Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Үнэгүй “юм”-ны үнэ” нийтлэлийн үргэлжлэлийг “Өдрийн сонин”-ы зургадугаар нүүрнээс уншаарай

“Өдрийн
сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдлээ. 22-ийн товчооны
ойролцоох авто худалдааны шинэ цогцолбор руу зарим автомашины худалдаа
эрхлэгчид нүүхгүй хэмээн өчигдөр мэдэгдсэн. Учир нь тохижилт дутуу, бүрэн
ашиглалтад ороогүй гэх шалтгааныг тэд хэлсэн юм. Тэгвэл бодит байдал дээр тус
цогцолборын тохижилт, барилгын ажил ямархуу явцтай байгаа талаар өнөөдрийн
“Өдрийн сурвалжлага”-аараа хүргэж байна. Өмнөх дугаарт гарсан “Үнэгүй “юм”-ны
үнэ” нийтлэлийн үргэлжлэл зургадугаар нүүрт орсон бол долдугаар нүүрт охидыг
загвар өмсөгч болгоно хэмээн фейсбүкээр холбоо тогтоон улмаар хүчирхийлдэг гэмт
хэрэгтнийг цагдаагийнхан илрүүлж, саатуулжээ. Тэрбээр охидтой фейсбүкээр холбоо
тогтоон, улмаар хүчирхийлдэг талаар “Фейсбүүкээр танилцаж, од болгох нэрийдлээр
секс сүрдүүлэг хийдэг болжээ” нийтлэлээс уншаарай. Улс төрийн амьдралын
дуулиан, шуугиант мэдээлэл, ярилцлагыг онцлон хүргэдэг хоёрдугаар нүүрт
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын тайлбар болон УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн
ярилцлагыг багтаалаа. Өнгөрсөн сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга
С.Баярцогтыг үүрэгт ажлаа хийж чадахгүй байгаа учраас огцруулах хуулийн төслийг
УИХ-ын даргад мэдүүлсэн. Тэгвэл гишүүн О.Баасанхүүг баримтгүйгээр өөрийг нь
гүтгэсэн гэсэн бол О.Баасанхүү энэ асуудлаар цэцээс ашиг сонирхлын зөрчилтэй
шийдвэр гаргасан хэмээн үзэж байгаагаа манай сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон
юм. Түүнчлэн “Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс Ц.Аззаяагийн ярилцлага
болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд эдийн засгийн өндөр өсөлттэй
хэвээр байгаа ч цаашид удаашрах төлөвтэй багаа талаарх Дэлхийн Банкнаас
гаргасан мэдээллийн дэлгэрэнгүй зэрэг цаг үеийн онц сонирхолтой олон нийтлэл
энэ дугаарт багтлаа.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай
өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь
35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн
салбаруудаас авч болохоос гадна бусад сонин борлуулах бүхий л цэгүүд,
Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой.

Мөн
“Мөнгөнзавъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх
сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний
төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Минийдэлгүүр” дэх сонин
борлуулах гол гол цэгүүдээс гадна “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж
худалдан авч болно.

Уншигч та
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас
19001987-гоос лавлаарай. Энэ дөрөвдүгээр улирлын захиалгаа өгөхийг
хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Харин цахим хэлбэрээр
захиалах бол 88071920, 88925088 дугаарт холбогдож дэлгэрэнгүй
мэдээллийг лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *