Сагсан бөмбөгийн “3 эсрэг 3” оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Мүгдүн хотноо болж байна. Тус тэмцээнд оролцож буй манай дөрвөн багаас гурав нь хагас шигшээд үлдээд байсан. Өнөөдөр мөнгөн медалийн төлөөх тоглолт болж, эрэгтэй 1-р баг Ираны багийг 15:7 онооны харьцаагаар хожиж, аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Монголын 1-р баг БНХАУ-ын багтай алтан медалийн төлөө тоглоно.
Харин эрэгтэй II баг БНХАУ-ын багт 10:14 онооны харьцаагаар хожигдож, Ирантай хүрэл медалийн төлөө тоглоно. Мөн эмэгтэй баг хүрлийн төлөө Ираны багтай тоглохоор болжээ.
Азийн аваргад оролцож буй тамирчдын дунд ур чадвар, холын зайн шидэлт, слэйм данкын тэмцээнүүд явагдлаа. Холын зайн шидэлтийн тэмцээнд Э.Чимиддолгор мөнгөн медаль авсан бол, слэйм данкын тэмцээнд О.Хүдэрбат оролцон алтан медаль авчээ.