Categories
мэдээ спорт

Сагсчид Хятадын багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Сагсан бөмбөгийн “3 эсрэг 3” оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Мүгдүн хотноо эдгээр өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр баг оролцож байгаа билээ.

Монголын эрэгтэй 1-р баг хэсэгтээ Филиппин, Хонконг, БНХАУ-ын багуудыг дараалан хожиж, хагас шигшээ тоглолтод шалгарлаа. Тэд өнөөдөр хэсгийн шийдвэрлэх тоглолтоо тэмцээнийг зохион байгуулагч орны багтай хийж, 16:15 онооны харьцаагаар хожсон бөгөөд маргааш В хэсгийн 2-р байраар гарсан Ираны багтай тоглож, хожвол аваргын төлөө өрсөлдөх эрхийг авах юм.

Монголын эрэгтэй 2-р баг Хонконгийн сагсчдыг 21:14 онооны харьцаагаар хожсон ч БНХАУ-ын багт 12:16-оор хожигджээ. Энэ хэсгийн тоглолтууд дууссаны дараа оноог тоолоход манай баг 1-р байраар шалгарч, Ираны баг 2-р байраар гарсан бөгөөд БНХАУ-ын баг хагас шигшээд шалгарч чадсангүй.

Эрэгтэй 2-р баг маргааш нөгөө хэсгээс шалгарсан БНХАУ-ын багтай тоглох юм.

Эмэгтэй багуудаас 1-р баг тойргийн тоглолтоос 4 хожилтойгоор 4-р байраар шалгарч медалийн төлөө тоглох эрхтэй болсон бол 2-р баг шилдэг дөрөвт багтаж чадсангүй.

“3 эсрэг 3” оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай дөрвөн баг оролцож байгаагаас эрэгтэй хоёр, эмэгтэй нэг баг хагас шигшээд үлдлээ.


МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЬЯ:

ЭРЭГТЭЙ:

1-р баг:

Дасгалжуулагч: С.Тулга
А.Гансүх
Г.Чинбат
Б.Батзолбоо
Э.Дөлгөөн

2-р баг:

Дасгалжуулагч Ю.Бүрэнтэгш

Ч.Энхтайван
С.Хаш-Эрдэнэ
О.Хүдэрбат
Тэнгис

Эмэгтэй:

1-р баг:

Дасгалжуулагч МУГД Ц.Цэвэрбал

Э.Чимидолгор
Б.Болор-Эрдэнэ
М.Цэрэнлхам
Өнөрмаа

Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсын шүүгч А.Даваадорж удирдан явуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *