Төв цэвэрлэх байгууламжийн өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй явна. Нийт 250 сая төгрөгөөр ирэх өвөлдөө саадгүй ажиллахаар бэлтгэжээ. Гэхдээ ашиглалтанд ороод 56 жил өнгөрсөн, ашиглагдах хугацаа нь дууссан тул гэнэтийн аюул дахин гарахгүй гэж хэлж чадахгүй. Шаардлагатай засвар үйлчилгээг хийсэн учир цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдохгүй гэж найдаж байна гэдгээ цэвэрлэх байгууламжийнхан Л.Эрдэнэчимэг гишүүнд ярьлаа.
Анх зургаан километр бохир усны шугам ашиглахаар байгуулагдсан байсан бол одоо 170 гаруй километр бохирын хоолойг хариуцан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл анх 500-700 мянган хүн амтай Улаанбаатарт зориулж барьсан цэвэрлэх байгууламж өнөөдөр нэг сая 300 мянган хүн амтай нийслэлийн бохирын асуудлыг зохицуулан, тэг зогсолт хийчихгүйгээр лаг үнэртүүлэн ажиллаж буй тухайгаа Ус сувгын удирдах газрын дарга С.Үнэн тайлбарлалаа.