“Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөрс, усалгааны ялгаатай нөхцөлүүдийг ажиглах, харьцуулах, туршлага хуримтлуулах зорилгоор загвар төслийг хэрэгжүүлж дууслаа. Загвар төслийн хүрээнд иргэдийн амарч, зугаалах эрүүл, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овоо орчмын 1,7 га талбайг “Бичил цэцэрлэгт хүрээлэн” болгон тохижуулж албан ёсоор ашиглалтанд өгөхөд бэлэн болоод байна. “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-д өмнө нь байсан олон жижиг овоог нэг болгон нэгтгэж, усалгааны систем, замын гэрэлтүүлгийг холбон ажиллуулж, нийт 5 төрлийн 4129 ширхэг мод, сөөгийг тарьж ургуулан 1073 м2 явган замтай, хаалгатай иж бүрэн ногоон орчин болгон тохижуулсан байна. “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-г 2015 оны есдүгээр сарын 4-ний Баасан гарагийн 11:00 цагт нээж, ашиглалтад оруулна.